Да-Ба 08:30-17:30
Дархан хотын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй эрхэм хотын оршин суугчид, хамтран ажиллагсад та бүхэндээ Дархан дахин төлөвлөлтийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье!
Бид хотынхоо ирээдүйн төлөө чухал алхмыг хийж, дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд байна. Энэхүү төсөл нь Дарханы дүр төрхийг шинэчлэх, дэд бүтцийг сайжруулах, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн онцгой ач холбогдолтой юм.
Сүүлийн жилүүдэд манай аймаг нь хурдацтай өсөлтийг бий болгож, шинэ үйлдвэр, бизнес идэвхтэй хөгжиж байна. Энэ хөгжлийг дэмжих, цаашид тогтвортой өсөлтийг хангахын тулд бид хотын төлөвлөлтөө оновчтой болгох шаардлагатай байна. Дахин төлөвлөлтөөр дамжуулан бид ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлэх, хүртээмжтэй орон сууц, үйлчилгээг хөгжүүлэх юм.
Энэхүү төсөл зөвхөн хотын удирдлагын шийдвэр биш, харин хотын оршин суугчид, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагуудын хамтын хүчин чармайлт юм. Та бүхэн санал бодлоо илэрхийлэх, төлөвлөлтөд идэвхтэй оролцохыг уриалж байна. Хамтдаа хүч нэгтгэн ажиллавал бид ногоон, ухаалаг, хүн бүрд ээлтэй Дарханыг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна.
Ирээдүйд Дархан бидний хүсэл мөрөөдлийн хот болно. Аз жаргалтай амьдрах орчин, ажиллаж хөгжих таатай боломж бүхий хот байх болно. Үүний төлөө бид нэгдэн зүтгэцгээе!
Дархан Дахин Төлөвлөлт ОНӨААТҮГазрын дарга
Д.Элдэвсайхан