Да-Ба 08:30-17:30
Төсөл сонгон шалгаруулалтын урилга
Төсөл сонгон шалгаруулалтын нэр: Дархан-Уул аймгийн Дархан сумын 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах.
Төсөл сонгон шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
|
№ |
БАГЦ |
БАЙРШИЛ |
|
1 |
ДАУ_ДС4-200E |
Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт "Е" хэсэгчилсэн талбай, нийт 0.2 га |
|
2 |
ДАУ_ДС5-200В |
Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт "В" хэсэгчилсэн талбай, нийт 8.2 га |
Дархан-Уул аймгийн Дархан Дахин Төлөвлөлт ОНӨААТҮГазраас ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих байршилд төсөл хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн баримт бичгийг ирүүлэх сонгон шалгаруулалтад урьж байна.
Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба байршил тус бүрийн баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийг доорх дансанд тушааж төлбөрийн баримтыг хавсаргасан байна.
Төлбөрийн данс: Худалдаа Хөгжлийн Банк: Дархан Дахин Төлөвлөлт ОНӨААТҮГ 403182004 тоот дансанд
Гүйлгээний утга: Компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар
Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу бэлдэж битүүмжилсэн байдлаар эх хувь, цахим хувийг бэлтгэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10:00 - 15:00 цагийн хооронд Дархан Дахин Төлөвлөлт ОНӨААТҮГазар /6 дугаар багийн төв” 3 давхар 10 тоотод/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 17 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.
Сонирхсон этгээд төсөл сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой мэдээллийг доорх хаягаас авна уу.
Хаяг: Монгол улс, Дархан-Уул аймаг, Дархан сум, Ханжаргалант гудамж, 6-р баг, Төрийн үйлчилгээний төвийн 3 давхар Утас: 95801408